Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн саналаар ерөнхийлөгчийн сонгуулийн өнгөрсөн Ням гарагт урьдчилан явуулсан. Тэрээр дэлхийн түүхэнд хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 95.5 хувийн саналаар ялжээ. Гэхдээ ардчилсан сонгууль нэрийн дор л доо. Санал өгөх эрх бүхий есөн сая таван зуун мянгөн иргэний есөн сая нь түүнд саналаа өглөө гэсэн үг. Сонгуулийн дүн ингэж гарна гэдгийг гадаад дотоодгүй мэдэж байлаа. Яагаад гэвэл түүний өрсөлдөгчид дэндүү сул байсан юм. Өрсөлдөгчид болох Жамбыл Ахметбеков 1.4, Мэлс Елеусизов 1.2, Гана Касымов 1.9 хувийн санал авчээ. Нэр дэвшигч, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Мэлс Елеусизов “Өнөөгийн Ерөнхийлөгч дахин сонгогдох нь тодорхой учраас би түүний төлөө саналаа өгч байна” гэж хэлээд саналын хуудсан дээр Назарбаевын нэрийг дугуйлсан бол барууны ажиглагчид эдгээр нэр дэвшигчид Назарбаевын өөрөө “сонгож” өрсөлдсөн хүүхэлдэй гэж тайлбарлах ч эх сурвалж байгаа юм.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )