Медведев, Путин нарын зөрчил хурцадлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 06


    Сүүлийн 10 жил тогтвортой байсан Оросын холбооны улсад улс төрийн хямрал эхэллээ гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Медведев Засгийн газрын гишүүдийг Төрийн өмчит компаниудын ТУЗ-өөс гаргах тухай шийдвэр гаргасан. Энэ нь өрсөлдөөнийг хангах зорилготой гэж мэдэгдэж байгаа ч ажиглагчид “Энэ бол ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх тулаан. Энэ хоёрын нэг нь өрсөлдөх учраас Медведев Путиныг дэмжигчдийг сулруулах, түүний санхүүжилтыг багасгах үүднээс ийм алхам хийлээ” гэж дүгнэж байна. 7-р сарын 1-нээс өмнө хэмээн хугацаа заасан энэ мэдэгдэлд Путины талын хэвлэлүүд хариу цохилт өгч, өнөөдрөөс эхлэн ерөнхийлөгчийн талаар таагүй мэдээллүүд оросын хэвлэлүүдэд голлож эхэлсэн байна. Энэ бол Путин Медведевийн шийдвэрийг нь хүлээн авахгүйн дохио гэж үзэж байна. Ийнхүү хойд хөршид улс төрийн халуун гал дэгдэв бололтой.
    Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top