Хvн төрөлхтөн сvйрсэний дараах дэлхий ...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

•               Хоёр өдөр: Ердөө 48 цагийн дотор метро усаар дvvрнэ.

•               Долоон өдөр: Тvлшгvй болсны улмаас цөмийн vйлдвэрлэл бvрэн зогсоно. Эрчим хvч тасарна. Агаарт цацраг идэвхит химийн бодис аажмаар цацагдаж эхэлнэ.

•               Нэг жил: Дэлхий дээр 10 сая орчим шувууд нэмэгдсэнээр тэд томоохон холбооны шугам, антенн зэргийг «нураана». Хотууд амьтдаар дvvрнэ.

•               Гурван жил: Байгалийн хий дамжуулах хоолойнууд дэлбэрнэ. Vvнээс vvдэн томоохон хэмжээний гал тvймэр гарна. Нэг эсвэл хоёр жилийн дараа дулаан байхгvй болсноор жоом vхэж vгvй болно. Байшингууд нурж эхэлнэ.

•               10 жил: Байшингийн дээврийн бэхэлгээ бvхий химийн хольцтой материалууд муудсанаас бvх дээвэр нурна.

•               20 жил: бvх төмөр каракаснууд эвдэрнэ. Хойд болон Өмнөд Америк нийлнэ. Панамын суваг гэж байхгvй болно. 

100 жил: одоо байгаа зааны сvрэг 20 дахин их болно. Араатан, гэрийн тэжээвэр амьтдад хувьсал явагдаж эхэлнэ. Гэрийн тэжээвэр муур махчин араатан болж өөрчлөгдөнө.

•               300 жил: Дэлхий дээрх томоохон гvvрvvд бvгд нурж эвдэрнэ. Усан цахилгаан станцууд усны тvвшингөө барьж дийлэхгvй болж цөмөрч нурна. Vvний улмаас олон хот тосгон усанд автаж сvйрнэ.

•               500 жил: Хот тэр аяараа ширэнгэн ой болж хувирна. Машин, байшин дээр мод ургамал ургана.

•               15 000 жил: Томоохон хотуудад мөстлөг явагдана. Энэ vед газар доорх байгууламжууд л бvрэн бvтнээрээ vлдэх боломжтой.

•               100 000 жил: агаар дахь нvvрс хvчлийн хий хvн төрөлхтөн бий болсон цагаас өмнөх шиг хэмжээнд хvрч нэмэгдсэн байна. Хvчил төрөгч маш бага хувь эзлэнэ.

•               Цацраг идэхит бодисоос vvдэн агаарт болон газарт цөмийн бөмбөгийн дайны дэлбэрэлтvvд болно. Энэ vед л дэлхий маш аюултай гараг болон хувирсан байна.

•               2 000 000 жил: Зарим нэгэн амьтад хvн төрөлхтөнөөс vлдсэн пластик зvйлсийг идэж сурна.

•               Гурван тэрбум жил: дэлхий дээр дахин амьд биет vvснэ. Тэдгээрийн төрхийг одоо төсөөлөхийн ч аргагvй юм.

•               6.5 тэрбум жил: Нар бусад гарагийн адил хорт цацрагаараа дэлхийг шатааж хатаана.

•               Харин сансар огторгуйд хиймэл дагуул, болон холбооны зориулалтын хөлгийн vлдэгдэл аялсаар л байх болно. Энэ л хvн төрөлхтөнөөс vлдсэн vлдэц болон хоцрох болов уу!

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top