Рахат Алиев нь Австри дахь экс элчин сайд бөгөөд ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэн байсан нэгэн. Тэрээр Казакстаны нэг сая гектар газар нутгийг ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Хятадуудад 99 жилийн хугацаатай түрээслэх нууц гэрээний тухай дэлгэлээ. Рахат Алиев уг мэдээллийг ОХУ-ын ИА REGNUM-ийн тусгай сурвалжлагчид дамжуулжээ. Дарига Назарбаевагийн экс нөхөр тэрээр нууц гэрээг 2011.02.21-ний өдөр Назарбаевийн Хятадад хийсэн айлчлалын үеэр хийгдсэн гэж нотолж байгаа юм.
“Назарбаевт Хятадын талаас нэг боломж олгосон. Тэрээр хэрвээ өнөөгийн Тунис, Египет болон Ливид болж байгаа шиг төрийн эргэлт, сөрөг хүчний үймээн дэгдсэн үед ямар хориг саадгүйгээр Хятадын Хайнань болон Хонк Конгод оргонох боломжтой гэж тэд мэдэгдсэн. Хятадын банкнаас 10 тэрбумын авилга авсанаар Назарбаев бидний ирээдүй болон үр хүүхдийг маань ямар эмгэнэлт байдалд хүргэх гэж байгааг би нотлоно. Бид Назарбаевын бохир улс төрийн золиос болох гэж байна. Энэ үйлдэлийг зогсоохгүй бол улсын маань бүх нефтийн болон хийн түлшний орд Хятадуудын мэдэлд очно. Хятад бидний эх оронг өөрийн нэгэн дагуул муж болгоход ойрхон байна. Бид сохор мэт байж болохгүй. Эхний удаад Хятадын энхийг сахиулагч гэсэн нэрэн дор 200.000 хятад хар ажилчин Казакстанд орж ирэх агаад тэднийг тээвэрлэн ирэх Алмата, Шымкент болон Карагандагийн агаарын замыг хүртэл тооцоолон гаргасан гэнэ. Тэд казак болон оросууд руу гал нээх гэнэ. Харин эсэргүүцэгч гэх бид алан хядагч болох бололтой” хэмээн Алиев захидалдаа онцолжээ.
Мөн Назарбаев Хятадын армитай хамтран Төвд болон Шинжань Уйгарчууд руу өөрийн цэрэг армийг шаардлагатай гэвэл хөдөлгөхөөр тохиролцжээ. Захидлынхаа төгсгөлд Назарбаевийн экс хүргэн ард түмнээ нойрноос сэрэх цаг болсон гэдгийг сануулсан байна. Казахстаны улс төрч, нэрт дипломатич Рахат Алиев нь Назарбаевын засаглалд 2007.05.26-ны өдрөөс эхлэн хүчин зүтгэсэн бөгөөд удалгүй Автри дахь Казакстаны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож байв. Рахат Алиев нь ерөнхийлөгчийн гэр бүл болоод түүнийг тойрон хүрээлэгчдийн талаарх номны зохиогч билээ.
Р.Слава zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )