25 танкаа устгуулсан Кадаффи анх удаа буулт хийлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

Ливийн экс ерөнхийлөгч Мауммар Каддафийн 25 танкийг устгасны дараа түүний хүч нэлээдгүй суларчээ. Их Британийн агаарын нисэх хүчин үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд оновчтой довтолгоондоо “Tornado GR4” онгоцууд болон “Brimstone” пуужин ба лазерын чиглүүлэгчтэй “Paveway IV” бөмбөг ашиглажээ. Хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд байсан Кадаффи энэ удаад Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зумагийн гал зогсоох санал болгосон Энхтайвны төлөвлөгөөг анх удаа дэмжлээ. Тэрээр босогчидтой хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа ч мэдэгджээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн санал болгож байгаа энх тайвны хөтөлбөрт галаа зогсоох, хүмүүнлэгийн тусламж, гадаадын иргэдийн хамгаалалт, улс төрийн шинэчлэл гэсэн дөрвөн бүлэг зүйл багтсан байна.
Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top