“Хойд Африкийн Клаудия Шиффер” гэгддэг Аише Каддафи (Aisha Gaddafi) нь эдгээр өдрүүдэд шаргал үсээ далдлан, нөмрөгөө нөмөрч их л өнгө гундуухан байх болжээ. Аргагүй ч биз дээ, эцэг нь “эх орноо хамгаалж” дайтаж байгаа юм чинь айдас байлгүй л яахав. Өдгөө түүний талаар барууны бүх л хэвлэлийнхэн сонирхох болсноор Иорданы хатан хаан Раниягаас ч “нэр хүндтэй” болоод байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Аишаг Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконигийн нууц амраг хэмээн орон нутгийн сонин хэвлэлээр шуугиж байсан билээ. Үүгээрээ ч дэлхий нийтийн анхаарлыг аль эрт татаж эхлээд байв. Аиша энэ хормойн явдалтай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй. Сильвио нь бүсгүйг Итали болон европын орноор зочлоход өөрийн төлөөлөгчөөрөө үйлчлүүлж, дээд зэрэглэлийн зочид буудлынх нь хөлсийг төлдөг байсан гэлэг. Үүнийг хэвлэлийнхэн Берлускониг Каддафид өртэй гэдэгтэй нь холбон шуугиж байлаа.
Тухайн үед хэвлэлийнхний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд түүний үсээ шэргэл болгосон, нүүр амаа юу ч үгүй будсан байх зургийг нь олж нийтэлжээ. Уг зургийг 2006 онд авахуулсан байжээ. Тэр онд Аиша нь армийн хурандаа Ахмеда аль-Каддафи аль-Кахси (Ahmed al-Gaddafi al-Qahsi) гэрлэсэн юм. Одоо тэд гурван хүүхэдтэй. Иргэний дайн эхлэхээс өмнө Аиша Каддафи нь улсынхаа хамгийн том хүмүүнлэгийн байгууллага болох Wa’tassimu-ийг толгойлж, НҮБ-ын энхийн элч байсан юм. Түүний амьдралын тухай өгүүлдэг «Princess of Peace» хэмээх номыг Тунисийн нэгэн зохилч бичиж байсан ажээ.
Аиши өнгөрсөн оны 10 сард Триполи дахь өргөөндөө анх удаа Sunday Telegraph сонинд ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр тэр тансаг гээчийн буйдан дээрээ тухалсан байжээ. Өөрийг нь хэн гэдгийг мэдэхээрээ хүмүүсийн харьцаа ямар болдог вэ гэх асуултанд тэрээр “-Эхэндээ мэдээж гайхна. Харин дараа нь их найрсаг хандаж эхэлдэг. Миний эцгийг ихэд хүндэлдэг нь мэдрэгддэг. Хэн ч нэг ч удаа эвгүйрхэж байгаагүй юм” хэмээн хариуцжээ.
Харин сүүлийн үед хөгшин эцгийг нь дэлхий нийт хүндлэхээ больсонд ихэд сэтгэл шаналж байгаа ажээ. өнгөрсөн сард түүнийг гэр бүлийнхэн нь Мальт руу орогнуулахыг оролдсон тус улсын засаг захиргаа Аишаг хүлээн авахаас татгалзжээ. Ингээд эцгийнхээ хамт сүүлийн тулайн хүртэл хамт байхаар шийдэн “-Би эндээ үлдэнэ” хэмээн ард түмэндээ амлажээ. Юун нөгөө Клаудии Шиффер… Тэр удахгүй Хойд Африкийн Беназир Бхутто болох бололтой.
Р.Слава zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )