Гей эрэгтэйг яг эмэгтэй хүн шиг оршуулсан байжээ. Археологичид Прагаас холгүй агуйгаас эрт үед амьдарч байсан ижил хүйстэний /гей/ булшийг олжээ. Одоогоос таван мянган жилийн өмнө амьдарч байсан эрийг яг л эмэгтэй хүний адилаар оршуулсан байсан талаар Британийн The Daily Mail бичжээ. Сексийн ёс бус зуршилтай байсан тэрээр чулуун зэвсэгийн төгсгөл үе буюу МЭӨ 2900-2500 жилийн үед амьдарч байсан хэмээн таамгалж байна. Араг ясны толгойг зүүн зүгт харуулж, эргэн тойронд нь ваар сав өрсөн байжээ. Эртний хүмүүс эмэгтэйчүүдийг ингэж оршуулдаг байжээ. Харин эрчүүдийн толгойг баруун зүгт харуулна. Тэгвэл энэ “эмэгтэйн” шарилд эрчүүдийн хэрэглэдэг зэр зэвсэг, алх, хутга, хоол хүнс гээд нөгөө ертөнцөд эр хүний авч очих ёстой бүхнийг хиисэн байжээ. Археологичдийн зүгээс Европийн сэргэн мандалтын үед ижил хүйстэнг ингэж оршуулдаг байснаас үүдэн уг “эмэгтэйг” эр хүн тэр тусмаа ижил хүйстэн байсан гэдэгт санал нэгдээд байна.
Р.Слава zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )