8. Дарья Николаевна Салтыкова («Салтычиха»), 1730—1801.
Тэр бол садист алуурчин байсан. Тvvний гарт нийтдээ 139 хvн амиа алдсаны ихэнх нь охид, бvсгvйчvvд байжээ. Дарьяг нэгэн сvмийн шоронд хорьж байгаад цаазалсан. Ойролцоогоор 600 орчим хvнийг зэрлэгээр тамлан зовоогоод байхдаа тэр дөнгөж 26-тай байжээ. Өвдөлт, цус тvvнийг цорын ганц хvсэл бөйв.
7. Хатан хаан Мария I, 1516-1558.
Тюдор хааны дөрөвдөхь vеийн залгамжлагч Английн хатан хаан. Тvvхийн хоч нь “цуст Мэри”. Тvvнийг нас барсан өдрийг vндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг. Тvvний тушаалар 300 орчим протестанчуудыг тогоон дээр амьдаар нь чанасан. 3000 нь нутаг заагдсан. Тvvний нөхөр Филипп нь өөрөөс нь 11 дvv байсан бөгөөд ямарч эрх мэдэлгvй нэгэн байжээ. Өв залгамжлагч ч төрvvлэх эрхгvй байсан. Тэрээр өөрийн хvслээрэ Испани руугаа буцсан бөгөөд Англид буцаж ирээд удалгvй харгис эхнэрээс зугатжээ. Мария өвчнөөр насм барсан. Өнөөдөр Англид энэ хатан хааны нэг ч хөшөө дурсгал байдаггvй.
6. Майра Хиндли, 1942-2002.
Сэргэлэн шаргал vст Мира нэг найз залуутай байжээ. Тэр нь Йэн Брейди. Йен бол архинд дуртай, зартай дуээрэмчин Бонни, Клайд хоёр болон Гитлерийг шvтэгч, « Майн кампф»-ыг унших дуртай нэгэн байжээ. Тэрээр Мирагийн анхны эр хvн нь байсан ч бvсгvйг асаэр богино хугацаанд секс машин болгон хувиргасан. Тэд гэрлээд 40 жил хамт амьдарсан юм. Тэд хоёр биенийгээ нvцгэлэн хvлж байгаад зураг авах, бичлэг хийх их дуртай байв. Удалгvй энэ хобби нь чамлалттай санагддаг болсон гэнэ. Тэд банк дээрэмдэхэр төлөвлөжээ. Мөн vvний зэрэгцээ хvvхэд хулгайлан гэртээ авчирч “тоглодог” болжээ. Тэднийг хvчирхийлж, зодож занчиж, уйлж хашигарч байгааг нь бичлэг хийн зургийг нь аваад сvvлд нь алж орхино. Тэдгээр алуурчид 11 хvvхдийн тамлан хороожээ. Сvх, хутга, уяа, оосор зэргээр… Тэдгээр золиос болсон хvvхдvvдийн цогцосын зарим нь олдоогvй юм. Мира 60 насандаа шоронд нас барсан билээ. Энэ хосын талаар хэд хэдэн кино бvтээгдсэн.
5. Изабелла Кастильская, 1451-1504.
Тэрээр 15 жилийн хугацаанд 10.200 хvнийг шатаажээ. Тэдгээрээс 6800 нь цаазалсан гэж vздэг байж. Цаазлахаад өөр шийтгэлээр 97.000 хvнийг шийтгэсэн. 1492 онд тэрээр улс орноосоо бvх еврейчvvдийг хөөн гаргах шийдвэр гаргаж байв.
4. Беверли Эллит, 1968.
Өөрийгөө “Vхлийн сахиусан тэнгэр” гэдэг байсан цуврал алуурчин сувилагч бvсгvй дөрвөн хvvхэд алж, есөн хvний амийг хороохыг завдсан. Vvндээ тэр 40 жилийн хорих ял авсан. Дээрх гэмт хэргээ 1991-1993 онд vйлджээ.
3. Белл Ганнес, 1859-1931.
1.83 см өндөр биетэй, 91 кг жинтэй Беллийг хvйс нь солигдсон эмэгтэй гэдэг байжээ. “Цэнхэр сахал” гэдэг хочтой энэ бvсгvй өөрийн хоёр нөхөр, гурван охиныхоо амийг хөнөөсөн билээ. Тэдгээрийг өөрийг нь сэжиглэж байна гэх vvднээс алжээ. Гэхдээ гэр бvлийнхнээсээ гадна ойролцоогоор 20 орчим хvнийг цааш нь харуулсан энэ алуурчин бvсгvй аллагаа шатаах, хордуулах, толгойг нь таслах зэрэг аргаар vйлддэг байжээ. Тэр уг нь Норвегиос Америкт аз жаргал хайн ирсэн гэдэг. Гэтэл гэрйн vйлчлэгч болов. Мөнгө нь хаанаа ч хvрэхгvй байж. Гэхдээ тэр нөхрийнхөө амь насыг даатгуулж амжсан байна. Тэгээд 1908 онд өөрийнхөө гэрт гал тавьжээ. Тэр галд гурван охин нь шатаж vхсэн юм. 1931 онд Лос-Анжелест Эстер Карлсон агэх бvсгvй нөхрөө алж даатгалын 2000 долларыг нь авах гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Тэр шvvх хурал болохоос өмнө шоронд нас барсан аж. Vхсэнийх нь дараа тvvнийг Белль Гуннесс гэдгийг мэджээ.
2. Эльза Кох, 1906-1967.
Эльза Дрезденд төрсөн. 1937 онд тэрээр нөхөрт гарахдаа Заксенхаузены хорих лагерьт ажилладаг болоод байжээ. Удалгvй нөхөр нь Бухенвальд хорих лагерийн захирагч болов. Ингэснээр тэд нөхрийнхөө ажлын шаардлагаар тус лагерьт иржээ. Эльза хэдийгээр эмэгтэй хvн ч гэсэн тэр лагерьт огт уйддаггvй байжээ. Залхах нь бөитгий хэл харин ч лагерийн амьдралд дуртай нэгэн байв. Тэр хоригдлуудтай зvй бусаар харьцдаг байжээ. Өөрийн гараар тэднийг тамлана гээч. Хэрвээ аль нэгэн хоригдолын биен дээр шивээс байх л юм бол тvvний амьдрал төгсгөл болох нь тэр. Учир нь Эльза шивээстэй хvний арьс цуглуулах дуртай байсан гэдэг. Тэдгээр арьсаараа гэрлийн бvрхvvл, цvнх, бээлий захиалж хийлгvvлнэ. Харин нөхөр нь 1944 онд баригдан цаазлуулсан. Харин тухайн vед жирэмсэн байсан Эльза 1947 онд шоронд орсон. Энэ нь цаазлуулахаас зайлхийсэн тvvний арга байжээ. Гэхдээ ойролцоогоор 50.000 орчим хvнийг тамлан зовоож, ихэнхийг нь нөхрийнхөө хамт хороосон гэх тvvний хэрэгт шvvх дээд хэмжээг өгсөн юм. Тvvнийг Мюнхенд америкчууд шvvсэн. Харин мөрдөх ажиллагаа нь бvтэн дөрвөн жил vргэлжилжээ. Бvсгvй өөрийгөө зөвхөн эрхшээлд автсан нэгэн байсан хэмээн хамгаалсаар байжээ. Гэтэл 1951 онд тvvнийг суллажээ. Тэгсэн германы тал тэр дор нь тvvнийг баривчилж садист гэмт хэрэг vйлдсэн гэх хэрэгт нь насаар хорих ял оноосон гэдэг. Шоронд төрсөн хvv нь эхийгээ “Бухенвалийн гичий” гэдэг хочтой зартай алуурчин байсныг бvр хожим мэдсэн гэдэг. 1967 онд Эльза дvvжлvvлж vхсэн юм.
1. Ирма Гриз, 1923-1945.
Хэрвээ дайн болоогvй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бvсгvй л байх байсан байх. Гэтэл тvvнийг 13-тай байхад эх нь амиа хорлож vхсэний дараахан тэрээр сургуулиа орхижээ. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлэгийн сувилагч болов. Тэгээд 1942 онд СС-ийн бэлтгэл сургуулийг төгсөөд Равенсбрюк болон Аушвицийн хорих лагерь луу томилогджээ. Тэр дөнгөж 20-той байсан ч маш зэрлэг догшин зантай нэгэн болсон байлаа. Бvсгvйчvvдийг vхтэл зодно. Өлсгөлөн нохдоор охидыг бариулна. Өөрийн биеэр хийн камерт оруулах хvнийг сонгодог байв. Тvvнийг Гуравдугаар Рейхийн хамгийн харгис хvvхэн хэмээн Гитлер шагшин магтдаг байсан юм. Харин хоригдлууд тvvнийг «хөөрхөн араатан” хэмээдэг байсан. 1945 онд тvvнийг Берген-Бельзен хорих лагерь дээрээ байхад нь английн цэргvvд баривчилсан юм. Тvvнд цаазаар авах ял оноосон. Цаазлуулахынхаа урд шөнө нь тэр инээж хөхрөн өрөөнийхөө найз хvvхэнтэй дуулж хоножээ. Хvзvvнд ь уяа углаж байхад тэр нvvрнийхээ тенийг засаж байсан гэдэг. Хамгийн сvvлчийн vг нь –Хурдлаач, та нар.
Slava
Сэтгэгдэл ( 0 )