Давааны наймаа хийсэн хэргээр дээд зиндаанд барилдаж байгаа болон өсөх ирээдүйтэй сумочдод “хилс” хэрэг хүлээлгэж зодог тайлах “ял”-ыг хүчээр тулгаж байгаа Японы сумогийн холбооны нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Ганцхан бөхийн үгээр үг хийж бүхэл бүтэн сумогийн армийг жагсаалтаас гаргасан Япончууд жюүрё зиндаанд барилдаж байсан Хошиказе Б.Амармэндийг дээрх хэргээр буруутгаж сумогоос хөөх шийдвэр гаргажээ. Мөн Б.Амармэндийн дэвжээний багш нарт шийтгэл оноож тушаалыг нь бууруулж байгаа аж. Энэ хэрэгт холбогдсон бөхчүүдийн тоо 25-д хүрээд байгаа бөгөөд бөхчүүдийн зарим нь сайн дураараа зодог тайлахаар болоод байгаа билээ.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )