Медведевийн эхнэрийн дансанд түй ч мөнгө алга

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн болон гэр бүлийнхээ 2010 оны орлогын мэдүүлэгээ гаргажээ. Өнгөрсөн онд тэр нийтдээ 3 378 673 рубль 63 копейкийн ашиг орлоготой байжээ. Мөн мэдүүлэгтээ эхнэрийн хамт 367.8 м.кв орон сууцтай, 4700 м.кв газартай хэмээжээ. ОХУ-ын банкинд 4 961 528 рубль 98 копейкийн 14 данстай аж. Бас хувьдаа 1948 оны ГАЗ 20 «Победа» загварын машинтай гэдгээ ч дурьджээ. Тэгвэл түүний эхнэр Светлана Медведевагийн данс бүгд тэглэсэн байгаа гэнэ. Тэргүүн хатагтай хувьдаа 1999 оны Volkswagen Golf машинтай. Насанд хүрээгүй хүүхдэд нь одоогоор хувийн хөрөнгө байхгүй, ямар ч орлогогүй гэжээ.

Р.Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top