”Фукусима”-гийн эргэн тойронд зөвхөн ноход л үлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

Японы сэтгүүлч Тецуо Дзимбо "Фукусима-1" Атомын цахилгаан станцын орчмоор видеокамер үүрэн “аялал” хийжээ. Тэр станцад бүр хагас км хүртэл ойртжээ. Түүнээс өшөө ойртон очих боломж байхгүй байсан талаараа тэр ярилцлагандаа онцолжээ. Түүнд дуранд эвдэрч хэмхэрсэн зам, асар их хог хаягдал, эвдэрхий машины сэг, нурсан байшин барилга гээд нүд халитрам кадрууд буужээ. Тухайн бүс нутагт амьд амьтадаас зөвхөн нохой болон зарим нэгэн газарт тэжээвэр мал, муур ажиглагдсан байна. Тэднийг эзэд нь хаяад дүрвэжээ. Станцын ойролцоох 20 мк газар нутаг өдгөө сөнөсөн ертөнц болон хувирч байгаа аж.

Р.Слава Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top