WORLD WAR II: Гитлерийн амьдралын сүүлчийн өдрүүдийн тэмдэглэл илэрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Тэмдэглэлийг vйлдэгсэд: Гитлер, Кребс, Бургдорф, Йодль, Кейтель, Вейдлинг, Дёниц, Монке болон бусад нь...

04.20 єдєр

Гитлерийн 56 нас хvрэв...

- 9.30. Берлинийг их буугаар хvчтэй довтолж эхэллээ. Уг дрвтолгоо дуусаад дєнгєж хоёр цаг болж байхад холбоотнууд агаарын довтолгооноо хийлээ. 

- Yд дундад англи-америкийн агаарын хvчнийхэн Берлиний засгийн газрын дvvрэгийг бємбєгдєв

- генерала Рейманы штабт намын дээд шатны ихэнх тvшмэд цуглан Рейхийн нийслэлийг орхих зєвшєєрєл бvхий саналыг хэлэлцэв

- Фюрер «Тємєр загалмай» одонгоор «Гитлерюгенд» бvлгэмийн гишvvдийг шагнав

- Геринг Гитлерт Ємнєд Германд тун чухал ажил байгаагаа хэлээд тvvнтэй салах ёс гvйцэтгэв

04.21
- Адольф Гитлер Рейхсканцелярийн цэцэрлэг дэхь газар доорхи бункерт бvр мєсєн шилжин ирлээ.

- Берлиний радио станцыг хаав

- Гитлер СС-ийн  генерал Феликс Штейнерт Улаан архийн эсрэг сєрєг дайралт хийхийг тушаав. Гэхдээ Штейнер цагийн байдлыг танилцуулсанаар фюрер тушаалаа цуцлав.

04.22
- Гитлер Гиммлераас бvх байдлыг танилцуулж байхыг шаардаж эхэлжээ. Гэхдээ Гиммлер тvvнд vнэн байдлыг бvрэн хэлж чадахгvй байв. Тэр єдєр Гитлер «Нэг бол би ялна. Эсвэл би энэ хоттойгоо сєнєнє» хэмээн хэлжээ.

- Гитлер Кейтелю, Йодлю болон Борманыг ємнєд Герман руу явахыг тушаасан. Єєр бусад хvссэн хvмvvсийг Берлинээс явж болно гэв. Харин єєрєє vлдэхээр шийджээ. Vvнийгээ ч албан ёсоор мэдээллээ

- Гитлерийн хувийн зєвлєх Юлиус Шауб Рейхсканцеляр дахь бvх бичиг баримтыг устгах тушаал авлаа.

04. 23
- Вейдлинг Берлинийг хамгаалах хvчний ерєнхий командлагч болов

- Геббельс хэвлэл болон радиогоор фюрерийг Берлинд одоо болтол байгаа хэмээн мэдээлэв. 
-Гитлерард тvмнээсээ урвасан гэж vзсэн Герингийг баривчлан саатуулах тушаалыг бvх хянан шалгах пост, бие бvрэхлдэхvvнд єгчээ.

- Ева Браун эгчдээ хагацлын захидал бичив.

04. 24
- Эзэн хааны канцелярийн хvрээ улам хумигдсаар л байв. Зєвлєлтийн цэрэг аажмаар бас болгоомжтой урагшилсаар байлаа.

04. 25
- Зєвлєлт, Америкийн цэрэг Эльба мєрєн дээр уулзлаа

- Нацистуудын «Дойчланд-зендер» радиостанци vйл ажиллагааг зогсоов
- Хvнд артиллерийн анхны сум канцелярийг онолоо

- Америкийн нисэх хvчийн Оберзальцбергийн дээгvvр нисдэг болов

04. 26
- vдэш нь Гитлер хувийн нисгэгч Роберт Фон Греймийг люфтваффийн ерєнхий командлагч болгон фельдмаршал цол олгожээ

- 26-27-нд шилжих шєнє Рейхсканцеляри хvнд их бууны ширvvн довтолгоонд єртлєє.

04.27
- Геббельс,Борман хоёр єєрсдийгєє Берлинээс амьд гарах шаардлагатай гэж мэдэгдэв

- 22.00. Гитлерийн єрєєнд цагийн байдлын талаар хуралдав. Гимлерийг Америк болон английн цэргvvдэд бууж єгєх амалалт єгсєн талаар хэлэлэцэв.

- Гиммлер болон Гитлерийн холбоос гэх СС-ийн дэслэгч генерал- Герман Фегелейн хоргодох байрнаас ор сураггvй алга болжээ

04. 28
- Холбооны радио Генрих Гиммлерийг оргонол хvсэж байгааг мэдээлэв

- Yдэш нь холбооны хvч Рейхстаг руу гуравдахь удаагаа дайралт хийв.

- Шєнє нь Гитлер, Ева Браун хоёр албан ёсоор гэрлэв

04. 29
- 4.00. Гитлер улс тєрийн мэдэгдэлээ бичжээ.

- Шєнє нь Оросын армийн ахмад, батальон захирагч  С. А. Неустроев болон ахлах дэслэгч К. Я. Самсонов нарын цэргvvд  Мольткийн гvvрийг эзлэв

- Зєвлєлтийн танк Потсдамер-платц руу цємрєн оров

04. 30
- Гитлер хувийн эмч Вернер Хаазегаас цианит калци хvсчээ.

- 15.00. Гитлер хамгийн сvvлчийн удаа адмирал Фосстой ярилцжээ.

- 15.15. Гитлер Бункерт байсан бvх хvмvvстэй салах ёс гvйцэтгээд  Ева Браунтай хувийн єргєє рvvгээ оржээ. Туслах Отто Гюншегээс єєрсдєд нь хэн ч саад болохгvй байхыг анхааруулжээ.

- 15.30. Ева Браун цианит кали уун амиа хорлосны дараа Гитлер толгой руугаа гар буудан vхжээ.

Тэдний цогцосыг цэргvvд бvтээлэгт боон Рейхсканцелярийн хашаан дотор шатаасан.

05.01

-19.00. Рейхсканцелярьт сvvлчийн зоог барилаа. Оройн зоогийн ширээнд Мартин Борман, адмирал Фосс, Зигфрид Кнаппе, Хьювел болон таван нарийн бичгийн дарга суужээ.
- 20.00. Геббельс эхнэртэйгээ салах ёс гvйцэтгээд єєрийн хvvхдvvдийг буудан хороож дараа нь амиа хорлов.

05.02
- Єглєєний зургаан цагт генерал Вейдлинг єєрийн цэргvvдийн хамт бууж єгсєн.

- Єдрийн гурван цаг гэхэд зєвлєлтийн их буу Берлин рvv гал нээхээ зогсоов.

05.03

- Геббельсийн бємбєгдєлтєєс хоргодох байрнаас зургаан хvvхдийнх нь цогцосыг олжээ.

05.07
- Альфред Йодль, адмирал Фридебургтай хамт Герман бууж єгсєн гэх Реймсийн Актанд гарын vсэг зурлаа

Р.Слава

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top