Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад гурван өдрийн айлчлал хийхийн өмнө нийтлэл бичсэн нь хятадын сонин болон төрийн тэргүүний албан ёсны сайт дээр нийтлэгдсэн байна.
Тэрээр Хятадын нийслэлд гурав хонох ба айлчлалын үеэр Хятад ард улсын дарга Ху Цзиньтаотай ярилцан өргөн хүрээний гэрээ хэлцэл хийж, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж.
В.Путины “Орос ба Хятад: Хамтын ажиллагааны шинэ хандлагууд” хэмээх нийтлэл Хятадын өдөр тутмын “Жэньминь жибао” сонинд нийтлэгджээ. Тэрээр Владимир Путин өөрийн нийтлэлдээ хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчлан, ялангуяа сансар судлал, иргэний нисэх, өндөр түвшний технологийн хүрээнд хамтран ажиллахыг онцолсон байна.
Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил нь Орос, Хятад улсуудын үндэсний валютыг бэхжүүлэхэд ихээхэн тусална гээд хоёр орны хоорондох цаашдын худалдаа наймаанд төлбөрийг рубль, юаниар хийж байх системд шилжих нь зүйтэй хэмээн санал болгожээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )