Энэтхэгийн мэс засалч эмч нар 12 настай хүүгийн уушиганд маш хүнд хагалгааг амжилттай хийсэн байна.
Анил Бареле хэмээх энэтхэг жаал голын дэргэд тоглож байхдаа жижиг загас бариад залгичихсан аж. Гэтэл тэрхүү бяцхан жараахай хүүгийн ходоодонд биш уушиг руу нь орчихсон байж.
Ингээд жараахай уушгин дотор нь тэлчигнэснээс шалтгаалан жаал хүүгийн амьсгал давхцан хөхөрч эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нар рентгенд харсны дараа хагалгаа хийн хүүгийн уушигнаас амьд загасыг гаргаж авсан байна. Олон жилийн ажлын туршлагад ийм гайхалтай зүйл тохиолдож байсангүй хэмээн эмч нар ярьжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )