Инээдмийн кино гэхэд тийм ч тохиромжтой биш нэртэй “Ертөнцийн төгсгөл” гэх инээдмийн кинонд Рианна, Эмма Уотсон нар тоглож байгааг киноны зураг авалтын үеэр сэтгүүлчид илрүүлжээ. “Бараг жирэмсэн”, “Дөчтэй зандан эр” зэрэг киног найруулсан Сэт Роген тус киноны найруулагчаар ажиллаж байна.
Зураг авалт Шинэ Орлеанд эхэлжээ. Эмма Уотсон, Рианна нар өөрсдийхөө дүрд тоглож байгаа юм. Агуулгын хувьд Джеймс Франкийнд бүх оддын үдэшлэг болж байхад ертөнцийн төгсгөл эхэлдэг гэнэ. Уг төсөлд Джейсон Сегел оролцож байгаа бөгөөд нээлтийг ирэх онд хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Кино ертөнцөд Рианна бол шинэ хүн бөгөөд тэр саяхан “Battleship” буюу "Тэнгисийн тулаан" хэмээх анхныхаа кинонд тогложээ.
Түүний хамгийн сүүлд гаргасан уран бүтээлийг таньд хүргэж байна. ЭНД ДАРЖ үзнэ үү.
Б.Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )