"Тираннозаурус Батаар" олдворыг Монголынх гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Энэ талаар БСШУЯ-наас маргааш албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. АНУ-ын ””Heritage auction”” худалдаагаар өнгөрсөн сарын 20-нд орсон "Тираннозаурус Батаар" үлэг гүрвэлийн олдворын гарал үүслийг тогтоох, судлах үйл явцыг тогтоохоор Монголын талыг төлөөлж оролцох ажлын хэсэг АНУ-ын Нью-Йорк хотод очоод байсан билээ. “Тираннозаурус батаар” үлэг гүрвэлийн хэлхээ ясанд гарал үүслийг тогтоох шинжилгээ хийх ажилд шинжээчээр ШУА-ийн Палеонтлогийн төвийн Лаборатори, музейн эрхлэгч Х.Цогтбаатар, ажлын хэсгийн ахлагчаар Б.Наранзун нар оролцсон юм. Ингээд уг олдворыг Монголынх гэдгийг эрдэмтэд нотолсон гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )