48-тай Маша Распутина бие давхар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Тэр бол Оросын нэртэй дуучин бүсгүй. Харин саяхны нэг өдөр найз залуудаа дээрх мэдээг дуулгаад шоконд оруулаад авсан гэнэ. Өнгөрсөн сарын 13-нд төрсөн өдрөө хийсэн сибирячка бүсгүй Филипп Киркоровын баярт уригдсан үдэш энэ талаарх мэдээгээ тараажээ. Түүний амраг нь продюсер Виктор Захаров. Маша энэхүү баярт үйл явдалаа бурханы таалал хэмээн билигшээж байгаа аж. Тэр хоёр охинтой. Анхны нөхрөөсөө 29-тэй Лидия мөн одоогийн нөхрөөсөө 12 настай Мария гэх охидтой билээ. Виктор тэр хоёр 1999 оноос хамтын амьдралаа эхлүүлээд байгаа юм.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top