“Дэйли-Бурн” байгууллага iPhone ашиглан жингээ барих, хасах боломжтой ухаалаг аргыг сэджээ. iPhone хэрэглэгчид MealSnap хэмээх шинэ программыг утсандаа суулгахад л хангалттай аж. Ингээд утсаараа идэх гэж буй хоолныхоо зургийг авахад шинэ программ урдаа тавьсан хоолны илчлэгийг тооцон харуулах аж. Барууны орнуудад илчлэг өндөртэй түргэн хоол, пицца, шоколадтай бялуу, ууттай чипс зэргийг хэтрүүлэн хэрэглэдэг дадал зуршилд программ хориг тавьж чадна гэж үзэж байна. “Дэйли-Бурн”-ийнхан программаа улам боловсронгуй болгоход анхаарч байна. Одоогоор тус программ 500 мянга орчим идэх зүйлийг таних мэдээллийн сантай. MealSnap-ээр уураг, өөх тос, нүүрс ус, витаминуудын хэмжээг ч шалгах боломжтой. . MealSnap АНУ-д 2.99 ам.долларын үнэтэй худалдаалж эхэлжээ. Энэ программыг утасныхаа iTunes дээр хадгалах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )