Джорджия Мэй Джаггер ”Material Girl” брэндийн шинэ нүүр царай

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Дуучин Мадонна болон түүний охин Лурдес нарын Material Girl брэндийн шинэ нүүр царай залуу загвар өмсөгч Джорджия Мэй Джаггер болох гэнэ. Тэрээр Майк Джаггер, Джерри Холл нарын охин ба  загварын ертөнцөд амжилт гаргаж яваа залуу загвар өмсөгч бүсгүй юм. Өмнөх загварын цувралыг бас л алдартнуудын охин Келли Осборн үзүүлж байжээ.

Хорин настай Джаггерийг хүмүүс дэлхийн алдарт брэнд Chanel-ын загварын шоунд оролцдог, Rimmel, Hudson Jeans нарын нүүр царай болсон чадалтай модель гэдгээр нь мэднэ.  

Мадоннагийн брэнд нь 2010 онд бий болсон бөгөөд Америк болон Канадын иргэдэд хүрч үйлчилдэг. Харин удахгүй Material Girl Европод нээлтээ хийж, зургадугаар сар гэхэд Английн дэлгүүрүүдээр зарагдана гэж мэдэгджээ.

Maroon 5, Christina Aguilera нарын дуулсан Моves Like Jagger дууг хүргэж байна. ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top