Ким Кардашиан болон түүний хайртай найз залуу Канио Уэст нарын харилцаа маш хурдан өрнөж байна. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар хосууд Лос-Анжелес дахь гэрээ зараад хамт амьдрах шинэ байраа хайж байгаа гэнэ.
Тэдний ойрын эх сурвалжийн Life & Style сэтгүүлд мэдээлснээр тэд одоо нүүхдээ бэлдэж байгаа аж. Харин Ким, Канио хоёр одоохондоо байр худалдаж авалгүйгээр түрээслэх бодолтой байгаа гэнэ.
Тэд дөнгөж гуравхан сар үерхэж байгаа. Уэст сайхан бүсгүйн араас маш удаан гүйсэн бөгөөд тэдний харилцаа аравдугаар сард Ким нөхөр Крис Хамфрисаасаа салсны дараа л эхэлжээ. Кимийн гэрлэлт 72 өдөр л үргэлжилсэн юм.
Канио Уэстийн шинэ уран бүтээлээс үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )