No Doubt хамтлаг эргэн тайзнаа ирэх гэнэ. Тэд хуучин бүрэлдэхүүнээрээ хэнээр ч сольж болшгүй Гвен Стефанитайгаа сарын дараа гэхэд тайзнаа гарч, үзэгчид шүтэн бишрэгчдээ баярлуулна. 7-р сарын 22-ны өдөр Teen Choice Awards шагнал гардуулах ёслол дээр тэд цоо шинэ цомгийнхоо цоо шинэ дууг өргөн барих юм.
Тэд сүүлийн хоёр жилийн турш нэг ч удаа тайзнаа гараагүй, шинэ дуу ч гаргаагүй учир тэдний хувьд анхны тоглолт шиг санагдаж байгаа гэнэ.
Гвен Стефани нэгэн сэтгүүлд “Би эргэж тайзан дээр гарах гэж байгаадаа маш их баярлан итгэж ч чадахгүй байна, бүр шинэ дуу дуулна гэхээс хүлээж тэвчихгүй нь ээ” хэмээн ярьжээ.
Хамгийн сүүлийн цомог гарснаас хойш яг арван нэгэн жил өнгөрчээ. Харин одоо тэдний хамгийн ойрын төлөвлөгөөнд шинэ цомгийн ажил багтсан ба уг цомгийг 9-р сарын 25-ны өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Та тэдний хит дууны клипийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )