Археологичид вампирын араг яс олжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Болгарын  «Свети Николай Чудотворец» сүмийн ойролцоо археологичид хоёр эрэгтэй хүний араг яс малтаж гаргажээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг олдвор нь Балканы орнуудад 100 жилийн өмнөөс мөрдөж байсан ёс заншлын баримт болохоор аж.

Араг яснуудын цээжийг хурц үзүүртэй төмрөөр нэвт сүлбэж оршуулсан нь тухайн үед муу хүмүүсийг шөнө шарилаасаа гаран хэсүүчилж, хэн нэгний цусыг сорохоос сэргийлэн зүрхийг нь төмрөөр цоолон бэхэлж хаддаг байсан зан заншлын илэрхийлэл хэмээн үзэж байгаа ажээ.

2004 онд археологич Петер Балабанов  IY зуунд хамрах иймэрхүү маягийн 6 араг ясыг олсон байна.

Вампирын хамгийн тод жишээ нь Румыний гүн асан Влад Цепеш бөгөөд Дракулагийн бодит дүр хэмээн үздэг аж.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top