Энэтхэгийн Садия хотын оршин суугчдад аймшгийн кино шиг зүйл тохиолджээ. Гарал үүсэл нь тодорхойгүй, хэний ч үл мэдэх аварга биетэй хорт аалзууд хүмүүс рүү довтолсноос болж одоогийн байдлаар гурван хүн нас барж, долоон хүн хүндээр гэмтээд байна гэж Wall Street Journal мэдээлжээ.
Хотын төв талбайдаа цуглан шашны баяраа тэмдэглэж байх үед нь хүмүүс рүү “үл таних” мянга мянган аалз довтлон жинхэнэ паникт оруулсан байна.
Хотод тэр даруйдаа тухайн аалзны гарлыг тодорхойлохоор шилдэг биологич эрдэмтдээс бүрдсэн шинжээчдийн багийг томилон ажиллуулсан боловч тусыг эс олжээ. Эрдэмтэд өмнө нь иймэрхүү төрлийн аалзтай огт таарч байгаагүй хэмээн мэдэгджээ.
Гэрчүүдийн өгүүлж буйгаар эдгээр аалзууд нь маш хурц шүдтэй бөгөөд зөвхөн хүн рүү төдийгүй хөдөлж байгаа бүх обьект руу дайрч байсан байна. Дараа нь тэд хаашаа алга болсон нь мөн тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: "The TimesNews.ru"
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )