“Газрын бус” гоо үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Одесс хотын оршин суугч 24 настай Валерия Лукьяноваг Барби хүүхэлдэйн амьд хувилбар гэлцдэг ажээ.

Түүний гадна төрхийг дэлхий нийтээр шагшиж байгаа ба тэрээр өөрийгөө даруухнаар Аматуе буюу нарны дагина хэмээн нэрийджээ.

Интернетийн од болсон тэрээр өөрийн гоо үзэсгэлэнгээ төрөлхийн гэдгийг батлахын тулд будаг засалгүй фото, видео бичлэгүүдээ олноор байршуулсан байна.

Тэрээр 172 см өндөр, 42 кг жинтэй, бүсэлхийн өргөн 47 см аж. Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд цагаан хоолтон болсон ба сүү, өндөг ч хэрэглэлгүй зөвхөн жимсээр хооллодог ажээ. Цаашдаа бараг юм идэхгүй зөвхөн оюун санааны энергээр амьдрах болно хэмээн өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top