Өнөөдөр Олимпийн хоёр удаагийн аварга, Дэлхийн таван удаагийн аварга, алдарт “Ларионовын тав”-ын нэг гишүүн, Оросын домогт хоккейчин Владимир Крутов таалал төгслөө.
Тэрээр сая зургаадугаар сарын 1-нд 52 нас хүрсэн ба 3-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн эмч нар алдарт хоккейчны амийг аврахын тулд боломжтой бүх арга хэмжээг авсан хэдий ч амжилтгүй болжээ.
Оддын командын хамтран тоглогч, найзууд болох В.Третьяк, А. Касатонов нар дотны андынхаа гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч, домогт хаалгач Владислав Третьяк “ Ямар ч хоккейчин түүнтэй хамт тулалдаанд орохдоо сэтгэл хангалуун байдаг байлаа. Тэрээр алдарт Валерий Харламовтой маш адилхан бөгөөд илүү дутуу олон үггүй, өөрт оногдсон даалгавраа мөсөн талбар дээр гайхамшигтай биелүүлдэг, ямар ч үед түүнд зуун хувь найдаж болохуйц тийм түшиг тулгууртай шилдэг хоккейчин, анд нөхөр байлаа” хэмээн дурсан өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )