9 шүхэрчин-гал унтраагч амь эрсэджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

Хөрш зэргэлдээ Тува улсад гарсан ойн түймрийн үеэр олон гал унтраагчид амь эрсэдсэн эмгэнэлт явдал болжээ.

500 гектар талбайг хамарсан ойн түймрийг унтраахаар тэмцэж байсан Тувагийн нисэх баазын 13 шүхэрчнээс 4 нь амьд гарчээ.

ИТАР-ТАСС мэдээлснээр амь үрэгдсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Шүхэрчид бүгд мэргэжлийн тусгай бэлтгэл хангасан, гал унтраах туршлагатай хүмүүс байсан ба хамгийн залуу нь 22, ахмад нь 38 настай байжээ.

Одоогийн байдлаар Тува улс руу түймэр унтраахаар Рослесхозын нөөц хүчнээс 100 шүхэрчин гал унтраагч илгээгдээд байгаа ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top