Евро-2012 эхний тоглолтоо Оросууд Чехийн багтай маргааш буюу зургаадугаар сарын 8-ны 20.00 цагт /москвагийн цагаар/ эхэлнэ.
УЕФА Орос-Чехийн тэмцээний ерөнхий арбитраар английн шүүгч Ховард Уэбб, туслахаар нь Майкл Малларки, Питер Киркап нарыг нэрлэжээ. Нэмэлт шүүгчээр Мартин Аткинсон, Марк Клаттенбург нар, дөрөвдөгч нөөц шүүгчээр Голландын иргэн Мануэль де Соуза нар томилогджээ.
40 настай шүүгч Ховард Уэббийн хувьд өмнө нь Оросын клубуудтай хамтарч ажиллаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )