АНУ-д хамгийн алдартай зөгнөлт зохиолчдын нэг Рэй Брэдбери 92 насандаа таалал төгслөө.
Үе үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан олон номны зохиогч тэрээр хүүхэд байхдаа л мэргэжлээ сонгон зохиолч болохоор шийджээ. Коллежид суралцах санхүүгийн боломжгүйгээс номын санд суун олон цагаар ном шимтэн уншиж өдрийг өнгөрүүлдэг байжээ. Уран зохиолд шунан тэмүүлэх хүслийг нь дарах цаг хугацаа түүнд хангалтгүй мэт санагдах үе ч тохиолддог байв.
Тэрээр 30 настайдаа нэр алдарт хүрсэн ба 90 настай байхдаа ч өглөө бүр гар бичмэлийнхээ ард суун, нэг өгүүллэг бичихэд л нас нь уртсах мэт санагддаг байжээ. Хамгийн сүүлийн том роман нь 2006 онд хэвлэгдсэн ба лангуун дээр худалдагдахаасаа өмнө бараг бестселлер болсон байна.
Тэр ирээдүйн талаар зөгнөсөн олон гайхамшигт бүтээлүүд туурвисан билээ. Тэрээр боловсролын хувьд коллежийн диплом ч өвөртлөөгүй бөгөөд энэ тухайгаа “Коллежийн дипломын оронд хэрхэн номын санг буюу 1932 онд саран дээр бууж байсан хүүгийн оюун бодлыг дүүргэсэн тухай” хэмээх нийтлэлдээ өгүүлж байжээ.
Америк зохиолчийн анхны амжилт нь “Ангарагийн товчоон” хэмээх өгүүллэгүүдийн түүвэр болжээ.
1950-иад оны дунд үе гэхэд тэрээр жинхэнэ од болсон ба түүний “Фаренгейтийн 451 хэм”, “Багваахайн дарс” зэрэг бүтээлийг нь үе үеийнхэн уншиж өссөн билээ.
Тэр 400 гаруй өгүүллэг, 13 том бүтээлийг бидэнд үлдээгээд оджээ.
Рэй Бредбери та, Бурхны оронд амар амгалан залрах болтугай!
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )