Solar Impulse онгоцны анхны нислэг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

Нэг хүний суудалтай Solar Impulse онгоцоор тив хоорондох анхны нислэгийг швейцарийн аялагч Бертран Пикар амжилттай гүйцэтгэлээ. Агаарын энэ хөлөг дусал ч шатахуун хэрэглээгүй гэдгээ ийнхүү түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Нарны цахилгаан үүсгүүгээр цэнэглэгддэг онгоц энэ сарын тавны өдөр  испанийн Мадридаас мароккогийн нийслэл Рабатад хүрчээ. Ингэхдээ 2500 км замыг туулсан юм. Аэронавт нь Бернар Пикар. Онгоц дөрвөн цахилгаан хөдөлгүүрийн тусламжтай дунджаар 50 км/цагийн хурдтай аялажээ. Жин нь 1,6 тонн. Solar Impulse-ийн үнэ нь ойролцоогоор 80 сая евро гэнэ.

 Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top