Америкийн металл рок хамтлаг Slipknot хөжгмийн ертөнцөд өөрсдийн гэсэн их наадамтай болж байгаагаа зарлажээ. Rolling Stone сэтгүүлийн мэдээлсэнээр Knotfest хэмээх тэрхүү анхны наадам нь найман сарын 17-18нд Миннесота болон Айовад болох гэнэ. Slipknot-чууд мэдээж наадмын хедлайнерам нь байна. Анхны фестэд Deftones, Lamb of God, Dethklok, Серж Танкян, The Urgе, Prong, Cannibal Corpse, Gojira, The Dillinger Escape Plan зэрэг хамтлагууд оролцохоор болсоноо зарлажээ. Наадмын тасалбар энэ сарын наймны өдрөөс худалдаанд гарч байгаа юм. Мөн арга хэмжээний үеэр олон содон ажиллагаа явагдах бөгөөд Slipknot-ийн музейг олон нийтэд сонирхуулах ажээ. Түүнчлэн энэ зун Slayer, Motorhead, Anthrax, The Devil Wears Prada нарын хедлайнеруудаас бүрдсэн Mayhem Festival болохоор бэлтгэл ажлаа эхлүүдээд байгаа билээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )