Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ахархан хугацаа үлджээ.
Баасан гаригийн орой талбайд Польш, Грекийн шигшээ багууд гарч ирснээр Польшийн спортын түүхэнд онцлог үйл явдал болох хөл бөмбөгийн тивийн аварга шалгаруулалт эхлэх юм.Нэгдүгээр шатанд Варшавын “Национальный” цэнгэлдэх хүрээлэнд гурван тоглолт явагдах бөгөөд хоёрт нь Оросын шигшээ баг оролцох ажээ.
Өөрийн нутаг нэгтнүүдээ дэмжихээр болельшикууд Польшид очсоор байгаа бөгөөд Варшав руу явж байгаа “Полонез” фирмийн галт тэрэгний зорчигчдын 90 хувь нь зөвхөн хөгжөөн дэмжигчид байгаа аж. Янз бүрийн насны төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс улс орны өнцөг булан бүрээс явж байна. Иваново хотоос гэхэд өвөө Сергей Александрович, аав Константин, ач хүү 14 настай Игорь нар явж байх жишээтэй .
Саратов хотоос мөн хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг явж байгаа бөгөөд тэд зогсоол бүр дээр “ Оросууд урагшаа!” хэмээн уриалж байлаа. Энэ багт хамгийн бяцхан болельшик, наймхан сартай Илюша явж байгаа гэнэ. Тэрээр стадионд орж чадахгүй ч түүний болон ээжийнх нь өмнөөс аав нь болельшикдох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )