Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Андрей Аршавин Евро-2012 тэмцээнд яаж оролцвол тэдний хувьд амжилт гэж үзэж байгаа талаараа сэтгүүлчидтэй санал бодлоо солилцжээ.
Оросууд анхны тоглолтоо маргааш Чехийн багтай хийх бөгөөд “Россия-1”, “Спорт-1” сувгуудаар дамжуулна.
Лондонгийн “Арсеналд” хамтран тоглогч байсан Томаш Росицки энэ удаа эсрэг багт өрсөлдөгчөөр тоглох эсэх талаар ямар бодолтой байгааг нь багийн ахлагчаас лавлахад “Үнэнийг хэлэхэд өрсөлдөгч багийнхаа үндсэн тоглогчдыг тийм ч муугүй мэддэг хэдий ч яг яаж тоглох нь сайн төсөөлөгдөхгүй л байна. Росицкиг ямар түвшний тоглогч гэдгийг сайн мэднэ. Арсен Венгер Томашд итгэдэггүй үе байсан, гэвч тэр буцаж ирснээр “Арсенал” шал өөр тоглох болсон” хэмээн Андрей өгүүлжээ.
Тэрээр түүний болон багийнх нь туйлын зорилго нь дор хаяж хагас шигшээд шалгарч үлдэх явдал хэмээн ярьсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )