Оросын тэрбумтаны өв залгамжлагч, авьяаслаг загвар зохион бүтээгч бүсгүй энэ сарын хоёрны өдөр 20 нас хүрч Река болон Красный Октябрь зэрэг клубт дээдсийн хүлээн авалт хийжээ. Түүний баярт Оросын фейшн-индустригийн томоохон төлөөллүүд болох Татьяна Михалкова, Жоржия Жаггер, Галина Юдашкина, Ирина Чайковская, Юлия Бордовских, Александр Терехов, Ида Лоло, Влад Лисовец, Ирена Понарошку, Елена Перминова, Мирослава Дума, Анастасия Винокур, Лаура Жугелия, Петр Аксенов нарын олон нэр хүндтэй хүмүүс иржээ. Кира энэ үдэш LUBLU Kira Plastinina гэх даашинзны шинэ коллекцио танилцуулсан бөгөөд арга хэмжээний төгсгөлд Гриши Урганта, Brainstorm, Wyclef Jean нар тоглолтоо сонирхуулжээ. Тэр бол зартай хүүхэн Пэрис Хилтоны үй зайгүй найз билээ.
Сэтгэгдэл ( 0 )