Усан паркт хүүхэд живж осолджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Санкт-Петербург хотын “Кораблестройтели” гудамжинд оршдог усан паркт хүүхэд живж нас барсан хэрэг гарчээ.

7 настай Григорий Кириенко хүү ээж дүүгийн хамт паркт зугаалж явсан байна. Ээж нь бага хүүгээ хувцаслаж байх хооронд сайхь хүү ахин нэг гулгахаар хиймэл уул руу гүйжээ. Гэрчүүдийн өгүүлж буйгаар хүү орой дээр нь авирч гараад хальтирсан бололтой. Тухайн үед ээж нь ойр хавьд нь байгаагүй учраас бусад хүмүүс төдийлөн анзаараагүй байна.

Ингээд хэсэг хугацааны дараа мэдэцгээн аврагчид, эмч нар очсон боловч аль хэдийн оройтсон байжээ.  Хэргийн газарт мөрдөгчид очин гэрчүүдийг асуун, камерын бичлэгийг шалгаж байгаа аж.

Энэхүү явдал нь эцэг эхчүүдэд ихээхэн сургамж болж, хүүхэдтэйгээ зугаалах үедээ хором ч анхааралгүй орхиж болохгүйг сануулж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top