Мексикийн Тамаулипас мужийн нутаг дэвсгэрт зэрлэгээр тамлагдсан ул мөр бүхий 14 хүний цогцсыг ачааны машинаар тээвэрлэн явж байсныг илрүүлжээ.
Урьдчилсан таамгаар эдгээр хохирогчид нь Мексикийн хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондын өс хонзонгийн золиос болсон бололтой. Цагдаагийнхны үзэж буйгаар энэхүү яргаллыг хар тамхины мафийн "Лос-Сетас", "Картеля Залива" хэмээх бүлэглэлүүд үйлдсэн байх магадлалтай аж. Тэд АНУ-д нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө удаан хугацааны туршид тэмцэлдэж байгаа юм байна.
Албан ёсны мэдээгээр Мексикт 2006 оны арванхоёрдугаар сараас хойш иймэрхүү төрлийн хүчирхийллийн улмаас 50000 хүн амь үрэгджээ. Мексикийн эрх баригчид эдгээр гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх арга хэмжээгээ улам өргөжүүлж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )