Парис Жексон нүүрээ нуудаг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Майкл Жексон 50 настайдаа хорвоог орхисноос хойш гурван жил өнгөрчээ. Хөтлөгч Опра Винфрей түүний охин 14 настай Парис Жексоноос ярилцлага авсан юм. Аав Жексон нь дуулиант амьдралаасаа болоод хүүхдүүдийнхээ төрхийг хүмүүсээс нуудаг байв. Парис Жексон Винфрейд ярихдаа

“Бид аавтайгаа ховорхон уулзалддаг байсан ч тэр бидэнд бүхнээ зориулж чадсан. Аавтайгаа гадуур явахад нүүрээ нуух шаардлагатай болдог байв. Би ингэх дургүй бас ичиж үхэх шахдаг байсан. Яагаад заавал би олноос нуугдах ёстой юм бэ гэж боддог байлаа. Гэвч энэ шалтгааныг би одоо л ойлгож байна. Аавтай хамт явахгүй үед хүмүүс намайг таньдаггүй байсан учраас жирийн хүүхдүүдийн л адил өссөн юм. Аав багадаа жинхэнэ хүүхэд байж чадаагүй гэдэг. Түүнийг олон цагаар студид сургуулилж байхад хүүхдүүд гадаа тоглодог байлаа” хэмээжээ.  

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top