Сенсааци: Людмила Гурченкогийн сүнс хөршүүдийг нь айлгаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 10

Трехпрудный переулк”-д байх Людмилагийн гурван өрөө байраа тэрээр “цайз минь” хэмээдэг байжээ. Нэг удаагийн ярилцлагандаа энэ л гэртээ хорвоогоос тасарсан мэтээр мэдэрч хамгийн амгалан тайван байдаг гэдгээ дурьдаж байсан гэдэг. Харин түүний үхлээс хойш энэ байр нөхөр Сергей Сенинд нь үлдэж бүрэн засвар хийгдсэн билээ. Гэтэл өдгөө энэ байрнаас элдэв таагүй дуу чимээ гарч хавь ойрынхныг нь эмээлгэх болжээ. Хөршүүд нь уг орцонд дуучин хатагтайн сүнс харагдах болоод байгаа талаар ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт тэр дүрсний зургийг авсан ч гэжээ. Тэр зураг өдгөө онлайнд байршаад байгаа гэнэ. Зураг дээр нэгэн хаалганы өмнө Людмил Марковна Гурченко зогсож байх ажээ. –Сүүлийн үед энэ байранд ямар нэгэн таагүй зүйл болоод байна. Людмилагийн гэрт одоо хэнч амьдрахгүй байгаа. Гэтэл тэнд хоосон биш гэдэг нь бидэнд мэдрэгдээд байна. Людмилаг нас барсанаас хойш нөхөр нь ховор харагддаг. Гэтэл тэндээс сонин дуу чимээ сонсогдоод байх болсон хэмээн хөрш Александра Николаевна ярьжээ. Тэндээс хүний дуу сонсогдоод бас гэрэл асааж унтраах чимээ гардаг гэнэ. –Люся амьд байсан бол энэ гэрээ хэзээч орхихгүй байсан. Байнга эндээ байх дуртай байсан. Гэхдээ тэр бидэнд хэзээ ч муу зүйл хийхгүй болохоор тэндээ хоргодоод байж л байга гэж боддог болсон хэмээн хөрш эмэгтэй ярьжээ. Дуучин хатагтайн гэр бүл одоо ч гэсэн сүмд мөргөл үйлдэн сүнсийг амгалан байхыг хүсдэг гэнэ.   

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top