Өчигдөр өглөө Кенийн Засгийн газрын гишүүдийн сууж явсан онгоц Найробигоос холгүй орших Нгог тайгад осолджээ. Ослын улмаас тус улсын Засгийн газрын зургаан гишүүн нас барсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал тус улсын Аюулгүй байдал, батлан хамгаалахын сайд, профессор Жорж Сайтоти болон түүний орлогч Орва Ожоде нар газар дээрээ нас барсан гэнэ.
Одоогоор хэргийн газар аврах баг болон, шинжээчид ажиллаж байгаа гэж Шиньхуа агентлаг мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )