Хар тамхины мафийн орлогыг хааж, донтогчдод үнэгүй үйлчилдэг дэлхийн цорын ганц орон бол Швейцари ажээ.
Гэмт хэрэгт холбогддог иргэдийнх нь тал хувь нь зөвхөн хар тамхины мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам үйлдээд байгааг харгалзан ийм шийдвэрт хүрчээ. Хар тамхинд донтогчдын үйлчилгээнд зарцуулах 26 сая швейцари франкийг жил бүр улсын төсөвтөө тусгаж өгдөг болсноор энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй багассан байна.
Швейцарид хар тамхинд донтохыг өвчин гэж үздэг ба эмч нар шаардлагатай тохиолдолд героинийг тодорхой тунгаар өгдөг аж.Энэ шийдвэр гарахаас өмнө цэцэрлэгт хүрээлэн болон хаа сайгүй бохир зүү тариураар өөрсдийгөө тарьж хар тамхинд мансуурах үзэгдэл газар авч, ДОХ болон халдварт шар өвчний тохиолдлууд огцом ихэссэн байжээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 23 героиний төв ажиллаж байгаа ба 1300 орчим тогтмол үйлчлүүлэгчид өдөр бүр энд ирж хар тамхины донгоо дарах хэмжээнд үнэгүй үйлчлүүлдэг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )