Хятадад гадаадынхныг “чангалж” эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Тус оронд зорчин очиж буй гадныханд хятадуудын урьд өмнийн нөхөрсөг байдал өөрчлөгдөн ихээхэн болгоомжилдог болсон нь мэдрэгдэж эхэлжээ. Бээжинд бичиг баримтын зөрчилтэй гадныхныг ангуучлах ажиллагааг цагдаагийнхан явуулсан байна.

Одооноос эхлэн тэнд тодорхой хугацаагаар  амьдран сууж буй гадаадууд гарч орохдоо биедээ паспорт болон оршин суух зөвшөөрлөө заавал авч явах шаардлагатай болжээ.

Сэжиг бүхий эргэлзээтэй гадныхны талаар цагдаад мэдээлэл өгөх зориулалтаар шуурхай утас нээн ажиллуулж байгаа аж.

Хятадад иймэрхүү тааламжгүй уур амьсгал үүссэнтэй холбоотой гадаадын олон компанийн ажилтнууд нутаг буцах талаар бодож эхэлжээ.

Хятадын телевизийн алдартай хөтлөгч Бээжинг “гадаадын хог новшноос” цэвэрлэцгээе хэмээн уриалсан байна.Мөн  “Гадныхны могой толгойг тас цавчицгаая” гэх утга бүхий Маогийн үеийн соёлын хувьсгалыг санагдуулам сүртэй уриануудаар Хятадын интернет дүүрээд байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top