Хосни Мубарак комд орж болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

 

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг өнгөрсөн долоо хоногт 42 жил хорих ял оноосон билээ. Тэгвэл түүний биеийн байдал тааруу байгаа бөгөөд комд орж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал Х.Мубарак сэтгэл санаагаар унасны улмаас даралт нь ихэсч, амьсгалахад бэрх болсон гэнэ. Өдгөө тэрбээр Тора хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр түүнтэй эхнэр, охид болон хүргэчүүд нь ирж уулзжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top