Дэлхий дээрх харь гараг - Сөнөсөн ертөнц Рорайма

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

•               Сарны, эсвэл Бархасбад гарагийн гадаргуу гэмээр тогтоц. Байнгын манан, хар өнгийн хадан хясаа, зэрлэг ургамал, газрын гvн дэх голын хvрхрээ, хар мэлхий. Энд хэн ч гэсэн маш амархан төөрч зvг чигээ алдаж болдог. Тиймээс хэн хvссэн нь Рораймаг зорих шаардлага байхгvй.

•               Өглөө агаарын хэм +7 байна. Цаг агаар энд байнга өөрчлөгдөнө. Бvтэн өдрөөр ч бороо орно.

•               Трипл-Пойнт бол гурван орны хилийн зааг газар. Ер нь бол Рораймагийн байгаль тэр чигтээ “Бөгжний эзэн" киног санагдуулмаар. Яг vvн шиг гурав дахь ертөнцийн өнгө төрхийг хvн төрөлхтөн өөр хаанаас ч олж харахгvй.

•               Ургамал нь махчин. Эсвэл “vзэсгэлэнтэй алуурчин” ч гэж болдог.

•               Амьтан нь гэхээр шар цээжтэй хар мэлхий. Эсвэл улаан хилэнцэт хорхой. Эдгээр нь маш хортой амьтдын төрөл зvйлд багтана.

•               Хад асганы хэлбэр дvрс нь яг л том махчин араатнуудын дунд орчихсон мэт сэтгэгдэл төрvvлнэ. Араатан гэхээсээ vлгэрт гардаг мангас шиг... Ер нь энд хvн байхад зохих газар гэж vгvй.

•               Шөнө хоноглолоо гэхэд нойтон, бас хvйтэн чулуун дээр л унтана. Өвс ургамал нь хатуу, модот навчтай, бас хортой тул...

•               Газрын гvн рvv унах 10 метрийн өндөртэй хvрхрээ. Тийшээ зориг хvрвэл vсрээд л орчихно.

•               Бороо байнга орсноор битvv манан буухад ойр орчмын газар, байрлал харагдахад тvвэгтэй болдог.

•               Трипл-Пойнт дээрээс Бразил, эсвэл Венесуэлийн хил руу чөлөөтөй яваад л орчихно.

•               Нар гэнэт гарч ирнэ.

•               Нар гарахаар Рорайма огт өөр болох юм. Нөгөөх эхэндээ төрөөд байсан айдас одоо л алга болж байна.

•               Нар жаргах vед vдшийн байгалийн vзэмжийг харж болно. Ийм тогтоц дэлхий дээр өөр хаана ч байхгvй.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top