Е. Червоненко: Ю.Тимошенкогийн судсаар еврей-армян цус гvйж байгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Яг vнэндээ бол Юлия Тимошенко орос-армян цустай нэгэн аж. Эцэг эхийг нь Телегина, Григян гэдэг. Хvvхэд насанд нь /2 настай байхад/ эцэг нь гэр бvлээ орхисон тул маш хvнд амьдрал дунд тэр өсөж торнижээ. Тиймээс охин багаасаа аливаа а суудлыг бие даан шийдвэр гаргаж сурчээ. Харин Днепропетровскийн нэгэн армян худалдаачин боссын хvvтэй гэрлэснээр тvvний амьдрал тэс ондоо орчинд шилжин богино хугацаанд нийгэмд өөрийн байр сууриа олсон гэцгээдэг байна. Сvvлд тvvнийг Украины төрийн дээд албан тушаалд томилогдон ажиллах vеэс –Тэрний эх нь еврей. Эцэг нь армян. Гэтэл ийм асар богино хугацаанд дээд албан тушаалд гарч ирсэн нь цаанаа л асуудал агуулаад байна. Vнэндээ бол еврей болон армян vндэстэнгvvд хvн төрөлхтний хог шаарнууд гэх хатуу, бас хэтрvvлсэн доромжлол бий болж байсан. Энэ талаар тухайн vеийн Украины зам тээврийн сайд асан Евгений Червоненко эхэлж ам дуугарч байсан юм. Тэр цагаас хойш бvгд л Тимошенкогийн судсаар еврей-армян хольцтой цус гvйж байгаа гэдэгт бат итгэлтэй байлаа. Гэтэл... –Миний эцэг арав дахь vеийн латви vндэстэн, харин ээжийн тал маань бvгд украин vндэстэн хэмээн Юлия өөрөө албан ёсоор мэдэгдэл хийх нь тэр. Мөн тэрээр паспортын хэлтсийн ажилтны буруугаас эцгийнх нь Владимир Григянис гэдэг нь андуурагдан Григяна болсон гэнэ. Гэтэл хэрэгт дуртай нөхдvvд Григянис хэмээх овгийнхныг Латвиас хайгаад vзэхэд ямар ч холбоотой гэх зvйл, баримт сэлт олдоогvй аж. Харин тэд Grigjanis хэмээх латви нэр орос хэл дээр буухаараа „Григьянис“ болдгийг олж тогтоож. Ийм нэр тус улсад маш ховор ч байдаг гэнэ. Нөгөө „Григянис“ гээд байгаа нэр нь Латвит огт байдаггvй болж таарчээ. Украины „Фраза“ хэмээх нэгэн байгууллагын хэсэг нөхдvvд Тимоншенкогийн энэхvv эргэлзээтэй овгийн асуудал дээр бооцоо ч тавьсан байдаг. Тэд –Тимошенкогийн эцгийг  Владимир Абрамович Григян гэдэг гэсэн. Хэрвээ Латви болон Балтийн орчмоос  Абрам Григян /Тимошенкогийн өвөө/ гэдэг хvнийг, эсвэл тэр нэрийг олох юм бол бид таван кг сала өгье гэж бооцооджээ.

Нөгөө талаасаа Украины Ерөнхий сайд бvсгvйн Армян дахь гарал vvслийг олох гэсэн оролдлого хийсэн дvгнэлт байдаг. Тvvнд нь өнөөгийн байдлаар л гэхэд Армяны нийслэл Ереванд  Григян гэдэг овогтой цорын ганц гэр бvл байгаа ажээ. Тэр мэдээж Юлиягийн удам биш. Харин 1918-1921 онд Сталинизмийн эхэн vеэр Азербайджаны Уулын Карабах руу улс төрийн цөллөгөөр олон армян гэр бvл цөллөгдсөн гэдэг. Тэдгээрийн дунд Григян гэсэн овогтой гэр бvл олноор байсан аж. Өнөөдөр ч гэсэн Уулын Карабахад ийм нэртэй хvн, овогтой гэр бvл хэдэн арваараа амьдарсан хэвээр байгаа гэнэ.

Армяны шинжлэх ухааны академийн зvгээс Григян овогтой гэр бvл нь арабын еврей, цыган гаралтай байдаг бөгөөд тэдгээрийн Копелян, Мунтян, Померлян гэсэн нэрстэй адил байгааг батлахыг оролдож байгаа билээ. Гэхдээ Григян гэдэг нь ихэнхдээ арабын еврейчvvдийн нэр байдгийг тэд тайлбарлажээ. Украины эрэн сурвалжлагчид хөрш Молдаваас ч Григян гэдэг нэрийг хайгаад олоогvй байна.

Өдгөө Украины албан ёсны иргэний бvртгэлээр бол:

Бvтэн нэр: Юлия Владимировна Тимошенко /укр. Юлія Володимирівна Тимошенко/.

Төрсөн өдөр: 1960.11.27

Төрсөн газар: Украин Днепропетровск

Эцэг эх:  Людмила Николаевна Телегина, Владимир Абрамович Григян.

Боловсрол:  1984 онд Днепропетровскийн Эдийн засгийн дээд сургууль.

Гэр бvл: 1979 онд нэгдvгээр курстээ Александр Тимошенкотой гэрлэсэн. 1980  Евгения нь төрсөн гэсэн байгаа аж.

Ямартаа ч өдгөө Юлия Тимошенко Украины Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа. Харин тvvний гэр бvл болон удам угсаа, гарал vvслийнх нь талаар эргэлзээ төрмөөр асуудлууд, тvvнийг төөрсөн таамаглал, доромжлол их гарах болоод байгаа. Хэрвээ тvvний удам угсааг арабаас, азиас, бvр африкаас хамаагvй олж тогтоох шаардлагатай гэж vзвэл эрэл цаашид vргэлжлэх л байх. Ямар ч байсан тэртээ нэгэн өдөр өөрийгөө армян-еврейн эрлийз биш хэмээсэн дээрх мэдэгдэл нь энэ асуудлыг улам сонирхолтой болгож байгаа юм. хvн ч тэгээд нууцлаг зvйлд улам шунадаг хойно доо. Тэр мэдэгдэл харин зөв байв уу, буруу байсан уу? Vvнийг ёстой цаг хугацаа л харуулах vлдлээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top