Алдарт дуучин Адель бие давхар болсоноо өөрийн цахим хуудастаа бичиж, шуугиж байсан. Тэрээр сар гаруйн дараа амаржих аж.
Дуучин бүсгүй бүтэлгүй хайрын гуниг шаналал дүүрэн дуунуудаараа хамгийн их борлогдсон цомгийн эзэн болж, Грэммийн хөгжмийн наадмын шагналыг хамсан юм.
Түүний амжилт, бүтээл 2011 оны байдлаар 35 сая ам. долларын ашиг олжээ. Энэхүү жагсаалтыг алдартнуудын цомог, концерт, кино болон зар сурталчилгаанаас олсон орлогыг нь үндэслэн тодруулдаг. Дуучин Аделийн “21” цомог нь өнгөрсөн жил 17 сая гаруй хувь борлогдож, дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан билээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )