Италийн Павиа мужийн Дорно хотын хүүхдийн “Сандро Петрини” хүрээлэнгийн савлууран тоглоомоор тоглосон 56 настай эмэгтэйг 100 еврогоор торгожээ. Тэрээр тус хүрээлэнгийн байнгын зочин бөгөөд хэд хэдэн удаа савлуураар тоглож байгаад хамгаалалтын ажилтнаас зэмлэл хүртсэн гэнэ. Учир нь тэрхүү савлуур 12 насныханд зориулагдсан тоглоом юм. Хүрээлэнгийн ажилтны тавьсан шаардлагыг удаа дараа зөрчсөн түүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр дуулгаваргүй эмээг ийнхүү “хашраасан” аж. Гэвч сахилгагүй эмэгтэй өөрийгөө зөвтгөн “Би 10 настай ач хүүгээ тоглуулахаар тэр хүрээлэнд очсон. Хоёр суудалтай савлуур дээр ач маань ганцаараа суухаар бариуланд нь гар нь хүрэхгүй байсан учраас би хажууд нь суусан юм" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )