Саяхан Шинэ Зеландын Велилинтон хотод амьдардаг 23 настай Тина Визнек хэмээх эмэгтэй өгзөг дээрээ шивүүлсэн сансрын дүрстэй шивээсээ интернэтээр дуудлага худалдаанд оруулжээ. Түүнд мөнгө яаралтай олох шаардлага гарсан тул ийнхүү дуудлага худалдаа зохион байгуулжээ. Өгзөг дээрх шивээс нь 9х9 хэмжээтэй бөгөөд 24 цагийн дотор 8135 ам.доллар дуудлага худалдаанаасаа олсон аж. Дуудлага худалдааны сайтын зохион байгуулагч С.Ж.Паркер хэлэхдээ “Манай улсын хуульд иргэн хүн өөрийнхөө бие дээрх шивээсийг дуудлага худалдаагаар оруулахыг хориглосон хууль байдаггүй учраас бид Тина Визнекийн хүсэлтийг хүлээн авсан” гэжээ. Түүний шивээсийг харахыг хүсвэл мөнгөө төлөөд сайтад нэвтрэх аж. Тина Визнек “Миний шивээсийг хүмүүс харахыг маш их хүсдэг. Би өөрийгөө шивээсээ худалдсан анхны эмэгтэй гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )