Хоёрхон оршин суугчтай хотыг зарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

АНУ-ын Юта мужийн Вудсайд хотыг 3.9 сая ам доллараар худалдахаар болжээ. 1880-аад онд алтны эрэлчид тус газрыг олноор зорьсоноор энэ хотыг байгуулсан түүхтэй аж. Мөн ХХ зууны эхээр Америкийн томоохон банкууд болон галт тэргээр хэсүүчлэн дээрэм хийж байсан “ялагдашгүй” нэрээр алдаршсан Бутч Кэссиди тус хотод нуугдаж байсан гэдэг. Тус хот 1990-ээд оны эхээр 300 оршин суугчтай байсан бол өдгөө хоёр хүн л амьдардаг байна. Энэхүү хотын оршин суугч нь Пог болон түүний эхнэр юм байна. Тэрээр 1990-ээд онд Вудсайдыг худалдан авсан бөгөөд хүний бараа харахгүй зэлүүд хотоос уйдсан нь зарах шалтгаан нь болжээ.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top