Б.Спирс хуримын өмнөх гоо сайхандаа 150 мянгыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Скандалист поп дива бүсгүй найз залуу Жейсон Травиктайгаа Хавайд хуримлахаар зэхэж байгаа билээ. Харин хуримын бэлтгэлд буюу косметологи, хувийн дасгалжуулагч нартаа ийм их хэмжээний мөнгө зарцуулахаар шийдсэн гэнэ. Эхний удаад тэрээр фитнессийн багш болон биеийн формоо барихад туслах хоол, тэжээлээ бэлтгүүлэх мэргэжлийн тогооч нарыг хөлсөлж авчээ. Ингэснээр Бритни нарийн цагийн хуваарийн дагуу тураах массаж, гоо сайхны цогц үйлчилгээг өдөр бүр авах гэнэ. Мөн сарнайн уусмал бүхий “Эвиан”- рашаан усанд ч орж байх бололтой. Нэг удаагийн ийм үйлчилгээ нь зургаан мянган доллар аж. Харин нүүр царайныхаа арьсыг толигор болгох болон үрчлээг багагсгахын тулд 53 мянган долларын үнэ бүхий алмаазны хольцтой түрхэц хэрэглэж эхэлсэн байна. Фитнессийн дасгалжуулагчаа 40 мянгаар, тогооч нарыг 37 мянган доллараар хөлсөлжээ.   

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top