Өдгөө 73 настай тэрээр Цэргийн хүчнийхээ ерөнхий командлалын байраар зочлох үеэрээ ийнхүү хэвлэлийнхний өмнө унаж гэмтсэн талаар “El mundo” агентлаг мэдээллээ. -Эзэн хаан Батлан хамгаалахын сайд Педро Моренесийн хамт Армийн хүндэт харуулынхантай уулзсаныхаа дараа хэвлэлийнхэн цуглаад байсан байр луу орохдоо шатанд бүдэрч унасан. Нүүрээрээ унасан түүний хамар гэмтсэн байна хэмээн армийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Харин гэмтэл авсан хааны хувьд Ерөнхий командлалын байрыг орхиж яваагүй бөгөөд адмирал Фернандо Гарсиа Санчесийн удирдан зохион байгуулж байсан бага хуралд үргэлжлүүлэн оролцжээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )