Мексикийн гурван генерал хар тамхины хэргээр баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Мексикийн үндэсний армийн гурван генерал мөн нэг дэслэгч хурандаа хар тамхины наймаанд оролцсон хэргээр баривчлагджээ.

Генерал Роберто Даве Гонзалес, Томаш Ангелес Даухаре, Рикардо Эскорсиа Варгас, Силвио Хернандес Сото нар өнгөрсөн тавдугаар сард баривчлагдаад байсныг Мексикийн эрх баригчид олонд зарласан юм.

Тус улсад төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэрэгт орооцолдвол хариуцлага хүлээлгэх хуулийн заалт өндөр тул эдгээр цэргийн цолтнуудыг нэлээд хүнд ял хүлээж байгаа аж. Өнгөрсөн гурван жилийн турш генералуудын хийж байсан үйлдлийг хуулийнхан мөрдсөний эцэст баримттай илрүүлжээ.

Х.Даваа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top